Өнгөрсөн жил Мөрөөдлийн театрын жүжигчин О. Дөлгөөн уран бүтээлийн гараагаа хамт эхлүүлсэн мэрэгжил нэгт нөхдөө орхин, УДЭТ –ын жүжигчин болж буйр сэлгэж байсан. Тэрээр УДЭТ-ын жүжигчин болж, “Ромео, Жульетта” жүжгийн гол дүрд тоглосон билээ. О.Дөлгөөн “Ромео, Жульетта” жүжгийн гол дүрд тоглож, олны хайр хүндэтгэлийн хүлээсэн. Энэ дүрээрээ өнгөрсөн амралтын өдөр болсон Гэгээн Муза ёслол хүндэтгэлийн наадмаас анхны Гэгээн Музагаа авлаа. "Зурагтаар л харж байсан юмаа өөрөө гартаа бариад зурагтаар гарч байгаадаа маш их баяртай байна. Ээждээ маш их баярлалаа. Энд зогсох боломжийг олгосон Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагчдаа баярлалаа. Хүн амьдралд хоёр зүйлийг сонгоход амьдрал аяндаа болоод явдаг гэж ярьдаг. Би мэргэжлээ зөв сонгосон гэж боддог. Найдангийн Ганхуяг багшдаа маш их барялалаа. Миний арыг дааж явдаг ханьдаа маш их баярлалаа. УДЭТ-ын хамт олондоо маш их баярлалаа. Гэгээн муза академийнхандаа баярлалаа" гэж сэтгэлийн үгээ хэлэв. Үүнээс гадна Гэгээн муза наадмаас анхны шагналаа хүртсэн О.Дөлгөөн өмссөн зүүсэн бүх юмаараа театерын мэргэжил нэгт нөхдөөсөө ялгарч байлаа.