Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар Жүдогийн дэвжээнээс бууж дасгалжуулагч болж, хэсэгтээ нам гүм амьдарч байгаа. Тэрбээр хааяа даа улс төрийн ширүүхэн маргааны үед үе үе үзэгдэх болсон. Сүүлийн үед улс төрчид болон намын хурал дээр үзэгдэх болсон Дэлхийн аварга Х.Цагаанбаатар улс төрийн сонголтоо хийсэн гэнэ. Сонгууль дөхөхөөр улс төрчид нь урлаг спортынхныгоо урдаа барьдаг нь жам болсон. Тэгвэл шинээр байгуулагдаад буй Тусгаар тогнол, эв нэгдлийн намд Х.Цагаанбаатар элсжээ. Энэ тухайгаа цахим ертөнцөд “Улс төрийн сонголтоо хийлээ” хэмээн зарлаад авав. Мөн тэрбээр
...Амжилт ялалт
Амгалан амьдрал
Авлигагvй төр
Айдасгүй нийгмийн төлөө хамтдаа зvтгэцгээе...гэжээ