Шинэ Монголын нэрт соён гэгээрүүлэгч, Төрийн гурван удаагийн шагналт, анхны "Ардын уран зохиолч" цолтон, хэл шинжлэлийн суут эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгийн хөшөөг Энхтайваны өргөн чөлөөнд, Боловсролын их сургуулийн урд талбайд босгох тухай нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарчээ.
Өөрийн авъяас билэг, ур ухаанаараа “сод гарамгай” хэмээх тодотголыг ард түмнээсээ хүртсэн эрдэмтэн зохиолчийн дурсгалын хөшөөг улсын нийслэл Улаанбаатар хотод анх удаа босгох тухай санаачилгыг Төрийн хэлний зөвлөл /ТХЗ/-ийн ажлын албанаас 2014 оны нэгдүгээр сард гаргасныг ТХЗ-ийн хурал, тухайн үеийн ССАЖ-ын сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжээд НИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн барьсан байна.
Үүнээс хойш энэ асуудал таг чиг болсон. Тэгвэл энэ өнгөрсөн сарын 10-нд НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарч, дээр дурдсан байршилд хэл шинжлэлийн суут эрдэмтэн Цэндийн Дамшинсүрэнгийн хөшөөг босгохоор болсон байна.
Эрдэмтэн, зохиолч Ц.Дамдинсүрэнгийн хөшөө нийслэл хотод сүндэрлэнэ
2015-11-27 07:42:00