Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Тамир шинэ хайртай учирснаа зарлалаа. Өмнө нь хоёр ч удаа жүжигчин бүсгүйчүүдтэй хамтын амьдрал эхлүүлээд бүтэлгүйтсэн тэрбээр энэ удаа загвар өмсөгч бүсгүйтэй дурлалын романс эхлүүлсэн байна. Түүний найз бүсгүйг Э.Номин гэдэг бөгөөд жүжигчин залуу энэ бүсгүйтэй учир ургуулахын тулд багагүй хугацааг зарцуулсан бололтой. Учир нь, загвар өмсөгч бүсгүй цахим хуудсандаа "Би чамайгаа олсоон. Зөндөө их хайрыг чинь үгүйсгэж байсан бол уучлаарай. Чамдаа би маш их хайртай" хэмээн бичжээ.
Жүжигчин Б.Тамирын шинэ найз бүсгүй анх удаа
2015-11-26 18:59:00