Шулуухан зантай дуучин Нара сүүлийн үед улс төрд хүч үзэхээр болж мөрийн хөтөлбөрөө боловсруулан завгүй яваа билээ. Тэрбээр саяхан нэг телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ дэлгэсэн нууц нь олныг гайхшруулжээ. Тодруулбал, дуучин Нара хүүгийнхээ эцэг болон хүүгийнхээ талаар ийнхүү ярьсан байна. Тэрбээр, “Хүү маань миний утсыг барьж байгаад санамсаргүй аав руугаа маш олон удаа залгасан байсан. Хүүгээ хааяа аавтай нь уулзуулах юмсан гэж боддог хэрнээ бардам зан хөдлөөд өнөөдрийг хүртэл уулзуулаагүй” хэмээн ярьжээ.
Дуучин Нарагийн хүү аав руугаа залгажээ
2016-05-02 14:40:00