Өндөр тунт А аминдэмийг тавдугаар сарыг дуустал Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан зургаан сараас таван нас хүртэлх хүүхдүүдэд олгох юм байна. Уг тун нь Улаанбурхан өвчний хүндрэлээс сэргийлдэг аж. Жил бүрийн тав, арваннэгдүгээр сард А аминдэмийн уулгадаг бөгөөд зургаан сартайгаа нэг нас хүртэл 12-59 сартай буюу нэг наснаас 4 нас 11 сар 29 хоногтой хүүхдэд тус тус уулгах юм байна.
Энэ сарыг дуустал А аминдэм олгоно
2016-05-02 14:14:00