Нийслэлийн боловсролын газраас хотын сургуулиудын зургаан настнуудыг намар бүртгэх чиглэл өгсөн байна. Тодруулбал, зургаан настнуудыг намар наймдугаар сарын 22-28-нд бүртгэх шийдвэр гаргасан байна.
Энэ жил бага боловсролын сургуулийн цөм хөтөлбөрийн шинэчлэл дуусаж байгаа учраас шинээр сургуульд элсэх хүүхдүүдийг намар бүртгэхээр болжээ. Нийслэлийн хэмжээнд ирэх намар сургуульд элсэх зургаан настай хүүхдүүдийг судалж буй юм байна. Харин хөдөөгийн сургуулиуд хэзээ бүртгэх товоо хараахан зарлаагүй байгаа аж.