БНСУ-ын Чэжү хотод жүдо бөхийн гранпри тэмцээнийг монголчууд амжилттайгаар эхлүүллээ. Энэ өдөр Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй 48 кг-ын жинд ОУХМ Г.Отгонцэцэг түрүүллсэн бол Гавьяат тамирчин Г.Болдбаатар өрсөлдөгчидөө дарааллан ялсаар аваргын төлөө гарч ирсэн. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн С хэсгийг тэргүүлэн барилдаж буй тэрбээр Япон, БНСУ, Бразилын бөхчүүдийн ялж хагас шигшээд үлдсэн. Улмаар Азарбайжаны жүдоч Орхан Сафаровыг юүкогоор ялж, финалд шалгарч аваргын төлөө БНСУ-ын жүдоч Вон Жин Кимтэй барилдсан ч барилдааны сүүлд торгуулиар ялагдал хүлээж, мөнгөн медаль хүртлээ.