8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүндийн өргөлтөөр М.Анхцэцэг Ази тивийн аварга болжээ

2016-04-30 12:32:00

 

Узбекстаны Ташкент хотноо болж байгаа хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 75 кг-д ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг түрүүлж тивийн аваргын алтан медалийн эзэн болов. М.Анхцэцэг огцом өргөлтөөр 112 кг, түлхэлттэй өргөлтөөр 132 кг, нийлбэрээр 244 кг өргөж тивийн аваргаар тодорч Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлэв. Энэхүү М.Анхцэцэг Монголын хүндийн өргөлтийн спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээж чадсан байна.Энэ жинд Япон, Энэтхэг, БНСУ, Узбекстан, Тайвань зэрэг найман орны 10 тамирчин өрсөлдсөн бөгөөд мөнгөн медалийг БНСУ, хүрэл медалийг Тайванийн туйванчид хүртсэн байна. Мөн манай туйванчдаас ОУХМ Б.Энхтамир огцом өргөлтөөр 98, түлхэлттэй өргөлтөөр 116, нийлбэрээр 214 кг-ыг өргөж тавдугаар байр эзэлжээ.Ази тивийн АШТ-ий нийлбэр багийн дүнгээр олимпийн эрх олгох бөгөөд эрэгтэйчүүд эхний VII, эмэгтэйчүүд VI байрт шалгарвал тус бүр олимпийн нэг эрх авна. Тэмцээний сүүлийн өдөр багийн дүн гарч “Рио-2016”-г зорих баг тамирчид тодорно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment