Өөрсдийн гэсэн өнгө төрхөөрөө нийтийн дуучдын дунд уран бүтээлээ туурвиж яваа хос дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар Соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаажээ. Хос дуучдыг дуунд хайртай ард түмэн нь “Охин үр”, “Хос орчлон”, “Үгүйлэн санана”, “Насны хайр” зэрэг олон дуугаар нь илүү сайн таньдаг бөгөөд яах аргагүй л нийтийн дуучдын дунд өөрсдийн байр сууриа хадгалж, өнгө төрхөө тодорхойлж яваа гэдэгтэй нь маргах хүн бараг байхгүй билээ. Мөн залуу дуучдынхаа дунд үлгэр жишээ, хөдөлмөрч уран бүтээлч гэдгээрээ илүү үнэлэгдсэн тэднийг төр ийнхүү шагнаж урамшуулж, илүү ихийг хийж бүтээх итгэл хүлээлгэж, нүдээ олсон шагнал хэмээн уран бүтээлч найзууд нь ярьдаг аж.
Хос дуучид Соёлын тэргүүний ажилтан боллоо
2016-04-28 08:50:00