Жэжүгийн Гран при тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр барилдсан гавьяат тамирчин Г.Болдбаатар хэсгийн аваргын төлөөх барилдааныг Бразилын бөхтэй хийж, өрсөлдөгчөө торгуулиар ялжээ. Ингэснээр манай тамирчин хүрэл медалийн төлөө Азербайджаны жүдочтой барилдахаар болж байна. Харин эмэгтэйчүүдийн 52 кг-д хүч үзэж буй М.Бундмаа хэсгийн аваргын төлөө барилдаж, нэг торгуулаар ялагдсан. Тэрбээр дагах барилдааныг Израйлын жүдочтой хийсэн ч мөн л ялагдал хүлээлээ.
М.Бундмаа ялагдаж, Г.Болдбаатар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
2015-11-26 13:55:00