“Хавдар судлалын үндэсний төв”-ийн эмч нар маргааш буюу дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “Дүнжингарав” худалдааны төвд иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийхээр болжээ. Уг арга хэмжээ нь ирэх сард тохиох олон улсын сувилагч нарын өдрийг угтаж хийж байгаа аж.
Үзлэг өдрийн 13:00 цагт эхлэх юм байна. Олон улсын сувилагч нарын өдрийг жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдөр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд манай улсын хувьд тус тус өдрийг тохиолдуулан сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор үе шаттай ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.