8o
Улаанбаатар хот
mobile menu

Найман хувийн 587 зээлдэгчийн зээлийн хүүг 5 хувь руу шилжүүлжээ

2016-04-27 12:49:00


Өнөөдрийн байдлаа арилжааны банкууд 4479 иргэний 276.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 1205 иргэний таван хувийн хүүтэй 56.6 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор болсон байна. Мөн 2548 иргэний найман хувийн хүүтэй 169.7 тэрбум төгрөгийн зээл  зэргийг тус тус олгохоор шийдвэрлэжээ. Нийслэлд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайхад шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 587 зээлдэгчийн 23.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг найман хувиас таван хувь руу шилжүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment