Хавар болоод салхи урлагийн тогооноос улстөрийн тоогоор хүчтэй шуурч байна. Тэдний нэг бол МУГЖ дуучин С.Жавхлан юм. Өмнөх сонгуульд амжилтыг эс олсон ч гандан буурахгүй давхиж яваа дуучин залуу энэ удаад ч дахин нэр дэвших бололтой. Түүний дэмжигчид ийнхүү онигоо хүртэл гаргаж эрвийх, дэрвийхээрээ дэмжиж байгаа аж. Тодруулбал, “Жавхланг төрд гаргавад уг нь их олон асуудал шийдэгдэх юм байгаан ш дээ. Нэг, нэг араг тарааж төрөх эмнэлгээ, бүх машин унааг хурааж устгаад морь уна гэж загнаад түгжэл, өвөл зун хөдөө хотгүй зөвхөн дээл том монгол гутал өмсүүлээд хувцас хунараа шийдчихнэ зэрэг хэд хэдэн асуудлыг шийдэх боломжтой гэнэ. Мөн цагаан идээ махнаас бусад бүх хоолыг хориод хүнсээ, зурагт радио интернэт компьютер бүгдийг хаачихна тэгээд хэрүүл тэмцэлгүй, эцэст нь хэн ч татвар төлөхгүй болохоор цагдаа цэрэг эмнэлэг сургууль зам харилцаа гэрэл чийдэн юу ч байхгүй болоод ажил хийх ч хэрэг гарахгүй болохоор ажилгүйдлээ шийдчихнэ зэрэг олон асуудлыг нэг дор шийдсэн цорын ганц улс төрч болох нээ" хэмээжээ.
МУГЖ С.Жавхланд зориулав
2016-04-27 12:39:00