Монголын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны энхийг сахиулагч нар Өмнөд Суданд UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байхдаа баатарлаг үйлс байгуулсан тухай гэрэлт мэдээллийг Батлан хамгаалах яам дуулгалаа. Тодруулбал Ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байхдаа сэжиг бүхий орон нутгийн дөрвөн иргэнийг анзаарч, үүсэх аюулаас олон мянган иргэдийн амь насыг хамгаалж чаджээ. Тэдгээр этгээдүүд дотоодын дүрвэгсдийн хуарангаас холгүйхэн газар зэвсэг булан орхисон байсныг илрүүлсэн байна.Ийнхүү цэнхэр дуулгатай монгол зоригтнууд эх орныхоо нэрийг дуурсгажээ. Дашрамд дуулгахад хэдхэн сарын өмнө Малакал хотод 30 гаруй мянган иргэдтэй дүрвэгсдийн хуаран дотор зэвсэгт халдлага болж, олон тооны иргэд амь насаа алдсан хэрэг гарч байжээ
Монгол цэргүүд баатарлаг үйлс бүтээжээ
2016-04-26 10:34:00