8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Гансүх: Шинэ жилийн сүлд модыг дотооддоо хийж байна

2015-11-26 11:23:00

Барилга угсралт, металь хийцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Номгон – Хул” ХХК анх 2008 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа эхэлжээ. Тус компани бүх төрлийн төмөр хийц, төмөр хашаа, хайс, хаалт, гүйдэг хаалга, гоёлын болон энгийн бетон, тоосгон суурьтай хашаа, гражийн хаалга, барилгын түр хашаа,  албан байгууллага, дэлгүүр зуслангийн байшингийн, хамгаалалтын хашаа зэргийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэдэг байна.  “Номгон–Хул” ХХК гурван жилийн өмнөөс шинэ жилийн баярыг угтан орон сууц, хотхон, албан байгууллагын гадна талбайд сүндэрлэх сүлд модны захиалга авч дотооддоо гүйцэтгэдэг болжээ. Иймээс  “Номгон – Хул” ХХК-ий менежер Г.Гансүхтэй ярилцлаа.

- Танай компани төмөр хийц, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн үйл ажиллагаа явуулдаг чиглэлийн талаар танилцуулаач?

- Нэг үеэ бодвол албан байгууллага, иргэд өөрсдийнхөө ажиллаж, амьдарч байгаа газрынхаа хашаа хаалганд их анхаардаг болжээ. Бид захиалагч нарынхаа хүсэлд нийцсэн хамгийн сүүлийн үеийн шийдлээр  төрөл бүрийн хашаа, хайс, хаалт, гүйдэг хаалга, гоёлын болон энгийн бетон, тоосгон суурьтай хашаа, гражийн хаалга, барилгын түр хашааг захиалгын дагуу хийж байна.

- Танайх шинэ жилийн баярт зориулан сүүлийн үед сүлд мод хийж байгаа гэж гэсэн. Хэд дэх жилдээ сүлд мод хийж байна вэ?

- Бид төмөр металлаар хийж болох бүхий л зүйлийг хийхийг зорьдог. Сүүлийн үед шинэ жилийн баяраар гацуур мод хийх нь бараг уламжлал болоод байна. Албан байгууллага, айл өрхүүд гацуур модыг гэртээ болон байгууллагынхаа гадна талбайд засдаг бид дотооддоо гацуур модыг хийх боломж байна уу гэж их судласан. Тэгээд гурван жилийн өмнөөс сүлд модыг хийх болсон. Ер нь манайд зарагдаж байгаа моднууд ихэвчлэн урдаас орж ирдэг болохоор чанарын хувьд өөр байдаг.

- Тэгвэл гадуур худалдаалж байгаа моднуудаас танай сүлд мод юугаараа ялгаатай вэ?

- Гадуур худалдаалж байгаа гацуур моднууд нэлээд өндөр үнэтэй. Бид захиалагчынхаа хүсэлд нийцүүлэн сүлд модоо захиалгын дагуу хийхдээ үнийн хувьд ч аль болох хямд байлгахыг хичээдэг. Хамгийн гол нь чанартай удаан эдэлгээтэй хийж гүйцэтгэдэг. Манай хийсэн модыг авсан тохиолдолд гадна чимэглэлийг нь солиод нилээн хэдэн жилдээ ашиглах боломжтой.

- Хамгийн өндөр нь хэдэн метртэй мод хийх боломжтой байдаг вэ?    

- Бид хамгийн өндөр нь 5-12 метрийн өндөртэй модыг хийх боломжтой. үүнээс жижиг мод ч хийнэ.

- Танайх өмнө ямар ямар байгууллагын сүлд модыг хийж байсан бэ? Танайд захиалга өгвөл хэр хугацаанд гарах вэ?

- Өнгөрсөн жил “Мобиком” корпораци, “Наран” дэлгүүрийн  гадна талбайн модыг хийж байсан. 5 метрээс дээш өндөртөй модыг 7-14 хоногийн дотор гаргана. Үүнээс жижиг хэмжээтэй модыг 2-3 хоногийн дотор гаргадаг.

- Тун удахгүй шинэ жил болох гэж байна. Сүлд модны  захиалга авч эхлэсэн үү?.

- Манай компани гацуур модныхоо захиалгыг аваад эхэлчихсэн байгаа. Мөн урамшуулал зарласан. 11 сарын 15-аас 12 сарын 5-ны хооронд захиалга өгсөн байгууллагууддаа 10% -н хямдралтай худалдааг зарлаж байгаа манай компаний тухай мэдээллийг nomgon.khul@yahoo.com болон 9996-8948, 8898-4414 дугаарын утасаар холбоо барих боломжтой.

 

Мэдээлэл өгсөнд баярлалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
тоосгон гражийн төмөр хаалга хийхүү. хэдээр хийх вэ
2018/02/27 202.9.42.167