Буянт-Ухаа спортын ордонд болж буй олимпийн эрхийн тэмцээний өнөөдрийн барилдаанд эмэгтэй 48, 53, 58, 63, 69, 75 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд хүч үзэх юм. Эмэгтэй бөхчүүдийн хувьд жиндээ финалд үлдсэн тамирчид РИО-гийн эрхийг авах юм. Одоогоор 75 кг-д ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Бурмаа Азийн наадмын хүрэл медальт БНСУ-ын Хван Еэнжюүтэй баридаж өрсөлдөгчөө оноогоор цэвэр яллаа. Гавьяат тамирчин О.Бурмаагийн хувьд хагас шигшээд үлдэх эрхийн төлөө ОХУ-Испанийн бөхчүүдийн нэгэнтэй нь тулах аж. Энэ жинд нийт 13 бөх барилдаж байна.
Гавьяат О.Бурмаа цэвэр яллаа
2016-04-23 11:57:00