8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатар хотын бондын анхдагч зах зээлийн арилжааг нээлээ

2024-06-20 13:11:36

Монголын анхны орон нутгийн бонд болох Улаанбаатар хотын бондын анхдагч зах зээлийн арилжааг цан цохиж, нээлээ. Нийслэл хот дотоодын зах зээлд нээлттэй хэлбэрээр 500 тэрбум хүртэлх төгрөгийн үнийн дүн бүхий бонд санал болгож байгаа бөгөөд үндсэн андеррайтераар “БиДиСек” ҮЦК ХК, “Эм Ай Си Си” ҮЦК ХХК, синдикатороор “Таван богд капитал” ҮЦК ХХК, “Голомт капитал” ҮЦК ХХК, “Ти Ди Би” ҮЦК компани ажиллах юм. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад хууль, тогтоомжийн дагуу хотын бондын арилжааг гурван транчаар явуулах юм.

Бондын санхүүжилтийг дараах төслүүдэд зарцуулах юм.

  • Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл,
  • Шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт,
  • Үерийн байгууламжийг сайжруулах бүтээн байгуулалт,
  • Авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлтийн ажил. 

Дээрх төслүүдээс хамгийн их санхүүжилт авах нь Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл бөгөөд 500 тэрбум төгрөгийн 300 тэрбумыг нь уг төсөлд зарцуулах ажээ. Мөн нийслэлийн гол болон туслах, гудамж замуудын хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын сүлжээг өргөтгөх шинэчлэх, засварлах ажилд 150 тэрбум, Ариутгах бохир усны "Туул-1" коллекторын байгууламжийн ажилд 40 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ. Харин Андеррайтинг үйлчилгээний зардалд дөрвөн тэрбум төгрөг, үерийн хамгаалалтын шугам сүлжээ, барилга байгууламжийн ажилд зургаан тэрбум төгрөг зарцуулах юм байна.

Цан цохих ёслолын үеэр нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Улаанбаатар хотын тулгамдаж буй олон асуудлыг зөвхөн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй. Тиймээс санхүүгийн нэмэлт эх үүсвэрээр тулгамдаж буй асуудлуудаа шийднэ. Улаанбаатар хот 500 хүртэл тэрбум төгрөгийн бонд арилжаалж нэн шаардлагатай авто зам, шинэ цэвэрлэх байгууламжийн дэд бүтэц, эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөл, үерийн байгууламжийг сайжруулах бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлнэ” гэдгийг онцоллоо.

Тодруулбал, Улаанбаатар хот 1450 км хатуу хучилт бүхий авто замтай. Сүүлийн жилүүдэд хүн ам, тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаа нь авто замын сүлжээний  өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг төдийлөн хангаж чадахгүй байгаа юм. Цаашид ч уг тоо өсөх хандлагатай байгааг судалгаа харуулж буй. Иймд авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд гол болон туслах, орон сууцны хороолол доторх нийт 27 байршилд, 73.1 км зам, ус зайлуулах хоолойн иж бүрэн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтад зарцуулна. Төв цэвэрлэх байгууламжийг бүрэн ашиглалтад оруулахад Улаанбаатар хотын бохир усны "Туул-1" гол цуглуулагч шугамын барилгын ажлыг дуусгаж, хамт ашиглалтад оруулах шаардлагатай. Уг шугам ашиглалтад орсноор ажиллаж байгаа гол цуглуулагч шугамын ачаалал 35 хувиар буурч, Гачуурт, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Баянхошуу, Толгойт болон Баянголын аманд баригдаж буй орон сууцны хорооллын хэрэглэгчдийн бохир усыг хүлээн авах нөхцөл бүрдэх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
Та бөөрийг зарахыг хүсэж байна уу? Та санхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд бөөрийг худалдах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ $ 780,000.00 DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
2024/12/23 102.89.82.251
  • Recent
  • Most Read
  • Most Comment