8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Дэлгэрсайхан: 100 сая тонн нүүрс экспортолно гэдэг эргэлзээтэй. Тиймээс төсвийн тэлэлтийг багасгах ёстой

2024-05-16 14:19:28

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд хийсэн дүгнэлтээ танилцууллаа. Тус зөвлөлийн гишүүн Ж.Дэлгэрсайхан "Монгол Улсад эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь хамгийн чухал. Ингэж чадахгүй бол төсвийн алдагдал, өрийн байдал, мөчлөг дагасан хямрал, гадаадын хөрөнгө оруулалтын бууралт, нэг салбараас хэт хамааралтай байдал зэрэг нь үргэлжилнэ. Дунд хугацаандаа төсвийн бодлогоо зөв барьж чадвал Улсын төсөв, өр, тогтворжилт гээд олон асуудлыг шийдэх боломжтой. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ байдал хангагдсангүй. Хуулийн хугацаанд буюу гуравдугаар сарын 15-нд  зөвлөлөөс Монгол Улсын макро эдийн засгийн таамаглалыг гаргаж, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахад шаардлагатай суурь баримт бичгийг бэлдсэн. Үүнийг баримтлан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулах ёстой ч бодит байдал дээр энэ нь бидний өгсөн тоонуудтай нийцтэй бус байна.

Орлогыг хэт өөдрөг таамагласнаар уул уурхайн салбарт цохилт үүсэхэд томоохон асуудалд ордог байдал үргэлжлэхүйц төсвийн хүрээний мэдэгдэл оруулж ирлээ. Эдийн засгийн өсөлтийг 2025 онд найман хувь гэж өндөр төсөөлжээ. Төрийн оролцоотой төсөв хэвээр хадгалагдахаар байна. Цар тахлын дараа жилээс нүүрсний орлогыг дагаад төсвийн зарлага нэлээд өссөн. Зарлагыг хязгаарлах ёстой гэж үзэж байгаа ч одоо оруулж ирээд буй төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл дээр зарлагыг цааш нэмэгдүүлэхээр харагдлаа. Үүнд анхаарах ёстой.

Түүхий эдийн үнэ унах эрсдэл бий. Нүүрсний зах зээл дээрх өрсөлдөөнийг харвал эрсдэл бидэнд эрсдэл их байгаа. Төлөвлөж буйгаар энэ жил 78 сая тонн, дараа жил 80 гаруй сая тонн, цаашлаад 100 гаруй сая тонн нүүрс экспортлох боломж бодитой эсэхэд бид эргэлзэж байна. Дотоод орчинд нүүрсний гарцыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалтууд хэр нөлөөлөх вэ гэдэгт анхаарах шаардлагатай.

Энэ жил 78 сая тонн, дараа жил 80 сая тонн нүүрс экспортод гаргаж чадахгүй бол эдийн засгийн өндөр өсөлт, төсвийн орлого, зарлага эргэлзээтэй, сөрөг үр дагавар их байх боломжтой. Монгол Улсад мөчлөг сөрсөн төсвийн бодлого өнөөдрийг хүртэл явж ирээгүй. Орлого орлохоороо зардлаа өсгөж, орлогогүй бол өр зээл тавьж ирсэн. Иймээс төсвийн тэлэлтийг багасгах ёстой" гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
Та бөөрийг зарахыг хүсэж байна уу? Та санхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд бөөрийг худалдах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ $ 780,000.00 DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
2024/12/23 102.89.82.251
  • Recent
  • Most Read
  • Most Comment