8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Болорчулуун: Импортын хүнсний татварыг жилд таван хувиар нэмж, 2026 онд 20 хувь хүргэх хэрэгтэй

2023-12-14 12:12:00

УИХ-ын намрын нэгдсэн чуулганы хуралдаан Төрийн ордонд болж байна. Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун УИХ-ын чуулганы үеэр үг хэллээ.

Тэрээр "Хүнсний салбарт төрийн хамгаалалт хэрэгтэй байна. Үүнд тавхан хувийн татвар үнэхээр хамгаалалт болж чадахгүй. Хөдөө аж ахуй болон хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг компаниудад 700 тэрбум төгрөгийн 5-6 хувийн хүүтэй зээл олгогдоод байна. Зөвхөн зээл олгоод ч асуудал шийдэгдэхгүй. Борлуулахад төрийн хамгаалалт хэрэгтэй байна. Импортын бүтээгдэхүүнд бут цохиулна. Импортын татварын барааг жилд таван хувиар нэмж 2026 онд 20 хувь хүргэх хэрэгтэй. Дэлхийн худалдааны байгууллагын өмнө авсан үүрэг амлалтынхаа хүрээнд нэмэгдүүлнэ. Тэгэхгүй бол хоёр том улсын үйлдвэрлэгчдийн дэргэд манай үйлдвэрлэгчид “цохиулаад” байна. Бидний хийж үйлдвэрлэж чадахгүй элсэн чихэр, ургамлын тос, будаа зэрэгт бол татвар тавиад яах вэ. Монгол Улс анх удаа дотоодоо 85 хувь хүнсний ногоогоор хангаж үзэж байна. Ирэх жил 90 хувьд хүргэнэ. Ингэхэд бодлого хэрэгтэй. Зарим хүмүүс улс төржүүлж юмны үнийг өсгөх гэлээ гээд байдаг. Энэ бол дотоодоо дэмжих бодлого юм шүү. Ард иргэдэд лангуу биш ажлын байр үйлдвэрлэл хэрэгтэй" гэлээ.

Өнөөдрийн чуулганаар: 

  • Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон  Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын  “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
  • Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцид 2016,2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.06.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 10 гишүүн 2022.03.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-үүдийг хэлэлцэнэ. 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл