8o
Улаанбаатар хот
mobile menu

Өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл ажиллаж байна

2023-12-11 10:57:00

Эрүүл мэндийн сайдын тушаалаар томуугийн идэвхжлийн үед Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулахаар болсон байна.

Ингэснээр иргэд өрхийн эмнэлэгтээ ажлын өдөр 20:00 цаг хүртэл, Ням гаригт 10:00-15:00 цагийн хооронд хандах боломжтой болсон талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Томуу, томуу төст өвчний тархалт нь таван үе шаттай бөгөөд одоогийн байдлаар томуугийн дэгдэлт идэвхжлийн буюу хоёр дахь шатанд явж байгаа талаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлсэн юм. зураг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл