8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын IHC Esports баг дэлхийн аварга боллоо

2023-12-11 00:00:00

Монголын IHC Esports баг PUBG Mobile төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлжээ. Тэд гурван өдрийн турш үргэлжилсэн тулааны эцэст 142 оноо цуглуулан аваргын цом өргөлөө. Турк улсад зохион байгуулагдсан PUBGM тоглоомын ДАШТ-нд манай улсаас "IHC esports" багаас "4Merical vibes", "Stalwart esports" багууд оролцсон юм. 

138 оноо цуглуулсан "Stalwart esports" баг хоёрдугаар байр эзэлсэн бол "4Merical vibes" дөрөвт бичигдэн 144,000 ам.долларын шагнал хүртэж буй. Харин ДАШТ-д түрүүлсэн IHC Esports баг 453,500 ам.долларын шагнал хүртэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл