8o
Улаанбаатар хот
mobile menu

Зураач А.Чадраабал АНУ-д үзэсгэлэнгээ дахин гаргалаа

2023-12-07 12:00:00

Зураач Адьяабазарын Чадраабал “HUMANKIND-NEW HORIZONS: A VOYAGE THROUGH TIME AND SPACE” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ АНУ-д  дахин гаргаж байна. Тэрээр Калифорни мужийн Лос Анжелес хотын ТАГ галерейд энэ сарын 06-наас 2024 оны 1-р сарын 04 хүртэл уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэн үзүүлж байна.

Энэхүү үзэсгэлэнд хүн төрөлхтний оюун санааны философи үзэл, хүний амьдралын оршин байх, хүрээлэн буй орчлон ертөнцийн сав шим хүч энерги, шинжлэх ухааны одоо цагийн хувьсал, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт зэрэг агуулгатай 20 гаруй тосон болон холимог техникээр бүтээгдсэн уран зургууд багтжээ.

Зураач А.Чадраабал 2023 онд гэхэд АНУ-ын хоёр хотод бие даасан үзэсгэлэнгээ гаргаж, Австри, Герман, Франц улсад болсон олон улсын зураач уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгүүдэд уран бүтээлээрээ оролцож, Монголын дүрслэх урлагийг олон улсад сурталчилж байна.

Дашрамд онцлоход, тэрээр аавтайгаа хамт Канадын “Veloo foundation” байгууллагын дэмжлэгээр “HUMANKIND” сайн үйлсийн үзэсгэлэнгээ 2023 оны 11-р сарын 24-нөөс 12-р сарын 14 хүртэл Монгол Улсын “Монгол Арт Галерей”-д зохион байгуулж байгаа билээ.

Зураач А.Чадраабал АНУ-д үзэсгэлэнгээ дахин гаргалаа

Зураач А.Чадраабал АНУ-д үзэсгэлэнгээ дахин гаргалаа

Зураач А.Чадраабал АНУ-д үзэсгэлэнгээ дахин гаргалаа

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл