8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн банк: 2024 онд Монголын эдийн засгийн өсөлт 6.2 хувьд хүрнэ

2023-11-28 11:27:00

Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын тайланг танилцууллаа. 

Дэлхийн банкны тайланд "Монгол Улсын эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос ихээхэн хамааралтай. Тиймээс түүхий эдийн үнийн хэлбэлзлээс шалтгаалж, макро эдийн засаг байнгын хэлбэлзэж байдаг. Энэ нь ард иргэдийн амьжиргаа, эдийн засгийн тогтвортой байдалд нэлээн сөргөөр нөлөөлдөг. Урт хугацааны бодлогын чиг баримт нь эдийн засгийг төгөлдөржүүлэх, тогтвортой байдлыг хангахад чиглэх ёстой. Тогтвортой байдал сүүлийн жилүүдэд хурцаар тавигдаж байна. Яагаад гэхээр уур амьсгалын өөрчлөлт эдийн засгийг солонгоруулахад хүндрэл үүсгэнэ. Тиймээс байгалийн баялгаас хамааралтай эдийн засгаас солонгорсон эдийн засаг руу шилжихэд анхаарах шаардлагатай.

Монголын эдийн засаг эрчимтэй өссөн ч тэнцвэргүй, тэгш бус байна. Хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт хагас жилийн байдлаар 6 хувьд хүрсэн байна. Гэхдээ энэ өсөлт бол Уул уурхайн салбарын эрчимтэй өсөлттэй холбоотой. Бусад салбарт өсөлт байхгүй. Хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Нүүрсний хориг цуцлагдсан. Хятадын нүүрсний хэрэглээ өндөр байлаа. Харин дотооддоо цаг агаарын байдлаас шалтгаалаад хөдөө аж ахуйн салбарын өсөлт хумигдаж байна. 

Өрхийн хэрэглээнд инфляц гол хүчин зүйл болж байна. шалгуур буурч байгаа ч өндөр түвшинд хадгалагдлаа. Энэ нь импортын бараа бүтээгдэхүүний үнэ буурч байгаа нь инфляц буурч байгаатай холбоотой.

Хувийн хөрөнгө оруулалтад банкны салбарын бизнесийн зээл олголт хамаатай. Банкууд хэрэглээний зээлийн өсөлт 35 хувь, бизнесийн зээл 5 хувьтай байна. 

2024 онд эдийн засгийн өсөлтийг тэтгэх хүчин зүйл өөрчлөгдөнө. Гадаад гэхээс илүү дотоод эдийн засагт тулгуурлаж өснө. Өрхийн хэрэглээ нэмэгдэнэ. Төсвийн зардал тэлж буйн нөлөөгөөр аж ахуйн нэгжүүдийн зардал нэмэгдэнэ. Улмаар эдийн засаг 6.2 хувийн өсөлттэй байна гэсэн төсөөлөл байна. Нийлүүлэлт талаас харвал цаг агаарын нөхцөл байдал тогтвортой байвал хөдөө аж ахуйн салбар өснө.  

Дотоодын эдийн засагт тулгуурлаж эдийн засаг өсөх ч энэ жилийнх шиг эрчимтэй байхгүй. Гэхдээ эдийн засаг тогтворжино гэж төсөөлж байна" гэжээ.

Харин 2025, 2026 онд эдийн засгийн өсөлт уул уурхайн салбараас ихээхэн шалтгаалах төсөөллийг Дэлхийн банк боловсруулжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл