8o
Улаанбаатар хот
mobile menu

Австралийн үнэт цаас, хөрөнгө оруулалтын хороотой албан уулзалт хийлээ

2023-11-27 14:10:00

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Австралийн Үнэт цаас, хөрөнгө оруулалтын хороо (ASIC)-ны гишүүн Kate O’Rourke, Хяналт, шалгалтын газрын дарга Rhys Bollen, Санхүүгийн зах зээлийн дэд бүтцийн газрын дарга Ben Cohn-Urbach болон холбогдох бусад хүмүүсийн хамтаар өнөөдөр албан уулзалт хийлээ. Энэ үеэр Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хоёр орны зохицуулагч болон дэд бүтцийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, тус улсын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд оролцох идэвх сонирхлыг нэмэгдүүлэх цаашлаад улс орны эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр, дэмжлэг болгох зорилгоор хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов.

Мөн Австралийн давхар бүртгэлийн тогтолцоо, хадгаламжийн бичиг гаргах эрх зүй, зохицуулалтын орчин болон зайны брокерын үйлчилгээг нэвтрүүлэх талаар зөвлөлдлөө. Түүнчлэн Монголын хөрөнгийг зах зээлийг Ази, Номхон далайн орнуудын хөрөнгийн зах зээлтэй холбох хүрээнд дотоодын аж ахуйн нэгж, компаниудыг гадаадын хөрөнгийн биржид давхар бүртгэх, хадгаламжийн бичиг гаргах, гадаадын хөрөнгө оруулагч нарт сурталчлах, олон улсын зах зээлээс хөрөнгө босгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор Австрали Улсад ”MONGOLIA’S CAPITAL MARKET CONNECTIVITY" арга хэмжээг зохион байгуулах талаар санал солилцсон юм.

Уулзалтын үр дүнд Австралийн Үнэт цаас, хөрөнгө оруулалтын хорооноос Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, Монголын аж ахуйн нэгж компаниудыг Австралийн хөрөнгийн бирж дээр давхар бүртгүүлэхэд дэмжлэг үзүүлж, хоёр орны хөрөнгийн биржүүдийн цаашдын хамтын ажиллагааг дэмжин ажиллахаар тохиролцлоо.

Австралийн үнэт цаас, хөрөнгө оруулалтын хороотой албан уулзалт хийлээ

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ичмээр дамшиг
Яанаа, манай дарга нар гадаадын хүнтэй уулзахаараа фото зураг хамт татуулья гэж шалаад суучихаар нөгөөдүүл нь гайхдаг байх даа. Ажил хийж байгаа чухал хүн болж харагдах гээд ядацгаах юм даа.
2023/11/29 172.91.182.247