8o
Улаанбаатар хот
mobile menu

Он гарсаар улсын хэмжээнд 3.9 сая мал хорогджээ

2023-10-18 11:11:00

Улсын хэмжээнд өнгөрсөн оны эцэст тоологдсон төллөх насны нийт 30.9 сая хээлтэгч малын 21.2 сая нь төллөжээ. Түүнчлэн эм хонины 73.7 хувь, үнээний 64.9 хувь, эм ямааны 64.8 хувь, гүүний 57.1 хувь, ингэний 38.4 хувь нь төллөсөн байна.

Нийт төлийн 85.5 хувь буюу 18.1 сая нь бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 6.6 саяар буурчээ. Том малын зүй бус хорогдол энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 3.9 сая болжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 3.6 саяар буюу 10.9 дахин өссөн үзүүлэлт юм. Нийт хорогдол малын 5.5 хувийг эзэлж байна. Өнгөрсөн сард 54.0 мянган мал хорогдсон нь эхний есөн сард хорогдсон малын 1.4 хувийг эзэлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023/10/25 102.89.23.109