8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголбанк ирэх онд инфляцыг зургаан хувьд хүргэх мөнгөний бодлого хэрэгжүүлнэ

2023-09-26 12:12:00

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өчигдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслөө УИХ-д өргөн мэдүүллээ. Цаашид гадаад эдийн засгийн орчинд тодорхой бус байдал буурахгүй, гэнэтийн хэлбэлзэх төлөвтэй байгаа ч Төв банкнаас эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангахад чиглэсэн бодлогыг цаашид тууштай үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ хүрээнд инфляцыг дунд хугацаанд нэг оронтой тоонд оруулж, 6 буюу +/-2 хувийн орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Энэ онд инфляцыг нэг оронтой тоонд барих зорилт тавьсан ч зорилтоо хангалттай сайн хэрэгжүүлж чадахгүй байгаа. Энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд хэлэхдээ "2023 онд инфляцыг нэг оронтой тоонд барих зорилт тавьсан. Долдугаар сарын байдлаар инфляц 9.2 хувьд хүрч буурсан. Харамсалтай нь, наймдугаар сард инфляц өссөн. 10 хувь руу нэлээд дөхсөн. Оны эцэс рүү нэг оронтой тоо руугаа буцаж орж ирэх байх гэсэн төсөөлөлтэй байна" гэсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл