8o
Улаанбаатар хот
mobile menu

Санхүүгийн эксперт Жон Спенс Монголын амь даатгалын зах зээлд

2023-09-25 11:52:00

Олон улсын эксперт Ноён Жон Спенс Мандал Лайф амьдралын даатгалын компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр томилогдлоо. Жон Спенс өмнө нь дэлхийд тэргүүлэгч амь даатгалын Generali компанийн азийн бүсийн захирал, Keefe, Bruyette & Woods (KBW), Macquarie Funds Group, Manulife Financial зэрэг байгууллагуудад ерөнхий захирлын албан тушаал хашиж байсан туршлагатай.

Мандал Лайф нь Монгол Улсад амь даатгалыг хөгжүүлэхээр ажиллаж буй, Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрөлтэй компани юм. Тус компанид олон улсын болон Монголын нэр хүндтэй томоохон групп компаниуд хөрөнгө оруулж хамтран ажиллаж байгаа нь урт хугацаанд компанийн тогтвортой засаглалыг хангах чухал хүчин зүйл болж буй.

Бид ноён Жон Спенс-тэй Монголын амь даатгалын зах зээлийн талаар ярилцсаныг уншигч танд хүргэж байна.


- Таны хувьд санхүүгийн салбарт 40 гаруй жил ажилласан туршлагатай. Өөрийн туршлага дээр үндэслэн амь даатгалын хэрэгцээг тодорхойлбол?

- Амь даатгал нь хувь хүн, гэр бүлийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах тулгын чулуу нь болдог. Тэр ч утгаараа улс орны төр засгаас амь даатгалын салбарыг хөгжүүлэх дээр онцгой анхаарал хандуулж ажилладаг.  

Амь даатгалын бизнес нь гэнэтийн осол, өвчлөл, амь насаа алдахтай холбоотой санхүүгийн эрсдэлээс хамгаалах цогц шийдлийг санал болгодог. Мөн тэтгэвэр болон боловсролын хуримтлалын үйлчилгээг үзүүлдэг. Тэгэхээр хүн бүр заавал амь даатгалд хамрагдаж байж улс орны нийгмийн санхүүгийн баталгаа бүрдэж байдаг.

- Монгол Улсын хувьд амь даатгалын зах зээлийг хөгжүүлэх гол хөшүүрэг юу гэж та харж байна вэ?

- Монгол Улсын хувьд амь даатгал нь цоо шинэ бөгөөд дөнгөж хөгжиж эхлэх түвшиндээ байна. Жишээ нь Хонконгод амь насны даатгалгүй хүн хайгаад бараг олдохгүй бол Монголд эсрэгээр амь насаа даатгуулсан хүмүүс бараг байхгүй шахуу байна. Эдгээр хүмүүст ямар нэг эрсдэл тохиолдоход ар гэр нь маш өндөр санхүүгийн эрсдэлд орно. Энэ нь миний санааг маш ихээр зовоож байна. Иймд Монгол Улсад амь даатгалыг хөгжүүлэхэд хүчин зүтгэх болсондоо туйлын баяртай байна.

Манай Мандал Лайф компанийн хувьд дэлхийн хамгийн томоохон Hannover Re компанид давхар даатгуулсан тул иргэдийн эрсдэлийг бүрэн даах чадамжтай юм.

 

Та бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг cutt.ly/4wcdG1rx холбоос дээр дарж авна уу.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment