8o
Улаанбаатар хот
mobile menu

Чөлөөт бөхийн ДАШТ-ээс Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар олимпын эрх авчээ

2023-09-22 10:27:00

Сербийн Белград хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс ОУХМ Э.Дэлгэрмаа мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр 68кг-ийн жинд зодоглож Серби, Казахстан, Франц, АНУ-ын бөхчүүдтэй барилдаж ялалт байгууллаа. Ингээд аваргын алтан медалийн төлөөх барилдаанд Туркийн бөх Бусе Тосунд ялагдсанаар мөнгөн медаль авлаа. Белград ДАШТ есдүгээр сарын 16-21-ний хооронд болж, манай улс бүтэн багаараа буюу эрэгтэй эмэгтэй нийт 20 жинд хүчээ сорьж амжилттай өндөрлөлөө. Эмэгтэй шигшээ баг гурван мөнгөн медаль хүртэн 80 оноо цуглуулж гуравдугаар байрт орсноор чөлөөт бөхийн дэлхийн цомд өрсөлдөх эрхтэй болов.

50кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн ОУХМ Д.Отгонжаргал, 68кг-ын жинд мөнгөн медалийн эзэн болсон ОУХМ Э.Дэлгэрмаа нар тус тус олимпын эрхийг эх орондоо авчирлаа.

Чөлөөт бөхийн ДАШТ-ээс Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар олимпын эрх авчээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment