Төмрийн хүдэр болон баяжмалыг энэ сарын 15-нд анх удаа биржээр арилжаална. Одоогоор "Монголросцветмет" ТӨҮГ, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК худалдагчаар бүртгүүлж, гэрээ байгуулсан юм.
Дуудлага арилжааны хуваарь:
- "Монголросцветмет" ТӨҮГ - 12:00 цагаас - 90 ам.доллараас
- "Монголросцветмет" ТӨҮГ - 14:00 цагаас - 93 ам.доллараас
- "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК - 16:00 цагаас - 56 ам.доллараас эхэлнэ.
Сонирхуулахад, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн ТУЗ-ийн 2023 оны есдүгээр сарын 4-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор "Төмрийн хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам"-ыг баталсан юм.
Дуудлага арилжааны хуваарийн дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу.