8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын шигшээ багийн хөвгүүд ялалт байгууллаа

2023-09-07 11:50:00

Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны 15 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Чиндао хотод есдүгээр сарын 1-нд эхэлсэн. Одоогоор хэсгийн сүүлийн тоглолтууд үргэлжилж буй бөгөөд Монголын шигшээ баг ээлжит тоглолтоо Хятадын Макаогийн шигшээ багтай хийж 5-0 харьцаатай ялалт байгуулсан юм.

Хожил байгуулснаар манай улсын шигшээ багийн хөвгүүд "А" хэсэгт 2 хожил 2 хожигдолтойгоор 6 оноотойгоор гуравдугаар байрт бичигдлээ.

Ингэснээр Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны 15 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний тавдугаар байрын төлөөх тоглолтыг "B" хэсгийн гуравдугаар байрт орсон Хонгконгийн шигшээ багтай есдүгээр сарын 7-ны өдөр 15.00 цагаас хийх юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment