8o
Улаанбаатар хот
mobile menu

Оюутнуудын хичээл энэ сарын 28-нд эхэлнэ

2023-08-16 12:00:00

Их дээд боловсролын байгууллагын хичээл энэ сарын 28-нд эхэлнэ гэдгийг БШУЯ-наас мэдээллээ. 

Энэ талаар БШУЯ-ны Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ц.Шинэбаяр "Энэ хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-ний өдөр хэвийн үргэлжлэх эсэх талаар эцэг эх, олон нийт их асууж байна. Тодруулбал уг өдөр нь баасан гараг, өндөр хэмжээний айлчлалтай холбоотойгоор өөрчлөлт орох эсэх талаар асуусан. СӨБ, ЕБС-ийн тухай хуульд хичээл, сургалтыг есдүгээр сарын 1-нд эхлүүлнэ гэж заасан байдаг. Хэрэв есдүгээр сарын 1-нээс хойш өөр өдөрт эхлэх бол УИХ-аар шийдэх хэмжээний асуудал. ЕБС цэцэрлэгийн хичээл есдүгээр сарын 1-нд эхэлнэ. Нээлтийн үйл ажиллагааг цомхон байдлаар зохион байгуулах чиглэл өгнө. Харин их дээд боловсролын байгууллагууд наймдугаар сарын 21 гэхэд оюутнууд хичээл сонголтоо хийгээд, 28-наас хичээл эхэлнэ. Есдүгээр сарын 4-нд нээлтээ хийх байдлаар зохицуулалт хийсэн. Сургуулиуд байршлаасаа хамаараад 7:40, 08:00, 08:40 цаг хичээл эхлүүлнэ. Мэргэжил, үйлдвэрлэл сургалтын байгууллагуудын нээлт есдүгээр сарын 4-нд болж, хичээл эхэлнэ" гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Oleg
How To Recover Frozen Crypto Wallet With Lost Recovery Masters The Lost Recovery Master is a team of experienced Crypto Experts. Website https://lostrecoverymaster.com/
2025/11/24 192.252.220.55
  • Recent
  • Most Read
  • Most Comment