Өнгөрсөн сард Тав банк 1176 кг үнэт металл худалдаж авсан байна. Өөрөөр хэлбэл оны эхнээс өссөн дүнгээр нийт 8.5 тонн үнэт металл худалдан авчээ. Түүнчлэн Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 852.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 536.6 кг үнэт металл тус тус худалдан авсан талаар мэдээллээ.
Үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог бөгөөд долоодугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 215 352.28 төгрөг байжээ.