8o
Улаанбаатар хот
mobile menu

"Ханжоу 2022" Азийн спортын наадамд оролцох Монголын хөлбөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн хэсгийн СУГАЛАА

2023-07-28 12:12:00

Ханжоу 2022" Азийн зуны спортын 19 дүгээр наадам БНХАУ-ын Ханжоу хотод есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-нд зохион байгуулагдана. 

Тус наадам нь өнгөрсөн жилийн есдүгээр сард зохион байгуулагдах байсан боловч цар тахлын улмаас бүтэн жилээр хойшлогдсон. Хоёр долоо хоногийн турш үргэлжлэх спортын наадмын хөлбөмбөгийн багуудын хэсгийн шатны сугалаа өчигдөр боллоо.

"Ханжоу 2023" наадамд Монголын хөлбөмбөгийн эрэгтэй эмэгтэй шигшээ багууд өрсөлдөх юм. 

Манай улсын эрэгтэй шигшээ баг "B" хэсэгт Вьетнам, Саудын Араб, Ираны шигшээ багтай орсон байна. Харин Эмэгтэй шигшээ баг "А" хэсэгт БНХАУ, Узбекистаны шигшээ багтай тоглохоор болжээ.

Монголын хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг тус наадмын дараа 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Афганистаны шигшээ багтай аравдугаар сарын 12, 17-нд тоглох юм. 

зураг

 

Азийн наадмын хэсгийн хуваарь

зураг

Азийн наадмын хэсгийн хуваарь

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment