8o
Улаанбаатар хот
mobile menu

Өглөөг кофетой угтахын учир

2016-04-20 08:00:00

Кофе бол дэлхий дээр хамгийн их нэр хүндтэй ундаа билээ. 17-р зуны үед арабууд кофег Европт авчирсанаас хойш хүмүүс түүний сайхан үнэр, амт, тайвшруулах үйлчилгээг шагшин магтах болсон. Кофейнд агуулагдах кофейн төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг сэргээж, ядаргаа ,нойрмог байдлыг арилгаж ажлын чадварыг нэмэгдүүлдэг. Нэг аяга буцалсан усанд нэг цайны халбагаас илүүгүй кофе хэрэглэхийг зөвшөөрдөг. тархсан Энэ тунгаар хэрэглэвэл аяга кофенд 0,05-0,1 кофейн агуулагдана. Үүнээс илүү хэрэглэвэл эрүүл хүний ч зүрх дэлсэж, артерийн даралт хэлбэлздэг гэнэ. Яагаад гэдгийг эрдэмтэд тогтоосон байна.

Судалгаанд оролцсон 170 хүнд өглөө, өдөр, орой хэд хэдэн цагийн зайтайгаар кофе уулгаж байхад ихэнх хүний дотоод цагийг эрчимжүүлэх буюу эрч хүч оруулж байв. Судлаачид мөн эмэгтэй хүмүүст кофе илүү үйлчилдэгийг тогтоосон байна. Үүнийг эмэгтэй хүний даавартай холбон тайлбарласан байна.

Эрдэмтэд олон жилийн туршид кофег хүний биед хортой юу, хоргүй юу гэж маргалдсаар ирсэн. Заримынх нь үзэж буйгаар кофе хүний зүрх судасны үйл ажиллагаанд хор учруулдаг байхад зарим эрдэмтэдийн баталснаар харинч сайн нөлөөтэй гэдэг .Саяхан Австрийн эрдэмтэд кофе нь биеийг идэвхжүүлдэг, санах ойг сайжруулдаг, амьдралд өөдрөг хандах хандлагыг төрүүлдөг гэж баталжээ

Кофей нь тархины төв мэдрэлийн тогтолцоонд хурдан үйлчилж, ямар нэгэн үйлдэл хийх, тэмүүлэл өгдөг байна. Иймээс хүн мэдээллийг хурдан хүлээн авч, цаг хугацаанаас үл хамааран хариу үйлдэл хийх чадвар өндөр болдог байна. Үүнийг кофенд ихээр агуулагддаг Р витамин цусны судсыг уян хатан болгодог улмаар нэг аяга кофе ууснаар хүний бие нэг цаг ажиллахаас 20 % илүү ажиллах чадвартай болдог гэж тайлбарлажээ. Кофе уухгүй бол их нойргүйдэлд нэрвэгдэж, унтаж байхдаа хэт мэдрэмтгий болсноос байн байн сэрж, улмаар ядарснаас дархлаа муудаж, өвчин тусахдаа амар болдог байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
za kofe chin ebrop humuuusd taarah baih Bi kofe bolon kafe uuhaar shunu noir hurehgui zobdog yum bas kola uuhaar er untahgui ba szurh delselne mongol humus zugeer tsaigaa uusan ni deer baihaa minii bodloor udur bur uuh zuil bol er bish gadaadiihan bol
2016/04/20 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment