Узбекистаны нийслэл Ташкент хотод болж буй ДАШТ-ий 63.5 кг жинд ОУХМ Б.Чинзориг Кубын боксчин Хорхе Алварез Эстрада Лазаротой тулалдаж яллаа. Б.Чинзориг дэлхийн гурван удаагийн аварга Лазаро Алварезийг 4:1 харьцаатай буулгаж авсан юм.
Мөнгөн медалийн төлөө тавдугаар сарын 12-ны өдөр Тажикистаны боксчин Б.Усмоновтой тулалдана.