8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

2016-04-20 07:35:00

Өнөөдөр Аргын тооллын 2016.4.20, Лхагва гараг / Билгийн тооллын: 14. Хаврын адаг луу сар Таван шар мэнгэтэй хар бич өдөр. Өглөөний нар 6 цаг 54 минутанд мандан 20 цаг 50 минутанд жаргана

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номруулах, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох. Баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment