Узбекистаны нийслэл Ташкент хотод эхэлсэн боксын эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр буюу тавдугаар сарын 1-нд -60 кг жинд Тэгшжаргалын Энхтөр Палестины Анас Слейман Рихабыг 5-0 харьцаагаар илт давуугаар ялсан билээ. Тэгвэл тэрээр өчигдөр шилдэг 32-т үлдэх тоглолтод өөрийн жингийн чансааны тэргүүн боксчин, 2021 Белградын ДАШТ-ий хүрэлмедальт Доминиканы де Ла Крузтай тулалдаж 0:5 гэсэн шүүгчдийн саналаар ялагдал хүлээлээ.
Т.Энхтөр ялагдал хүлээлээ
2023-05-04 13:42:00