УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж байгаа байдлыг засаж залруулж чадах уу" гэсэн Д.Батлут гишүүний асуултад хариулахдаа "Эрчим хүчний салбар Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хязгаарлаж байгаа. Хүчин чадал нь хүрэлцдэггүй. Үйлдвэр, үйлчилгээ бий болгоё гэхээр эрчим хүчний эх үүсвэр байхгүй. Гаднаас зээл аваад цахилгаан станц барьж эрчим хүчний хэрэглээгээ хангана гэдэг буруу загвар. Үүний шийдэл нь эрчим хүчний үнийг өсгөхөөс өөр арга байхгүй. Эрчим хүчний үнийг нэмэхгүйгээр энэ салбар хэзээ ч хөгжихгүй. Бидэнд өөр сонголт бараг байхгүй" гэлээ.
Ч.Хүрэлбаатар: Эрчим хүчний үнийг нэмэхээс өөр аргагүй
2023-05-03 14:22:00