8o
Улаанбаатар хот
mobile menu

“Тохиромжтой этгээдийг тодорхойлох журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа

2023-04-21 14:32:00

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хоёр компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор, мөн хоёр компанийн хувьцаа зэмшигчдийн  бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрч, таван компанийн хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгаж, нэг компанид гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоор, мөн нэг компанид үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэхээр тус тус шийдвэрлэлээ.

Түүнчлэн даатгалын хоёр компанид актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх болон даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохоор, банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа болон банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг дөрвөн компанид, банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа эрхлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг нэг компанид нэмж олгохоор шийдвэрлэсэн юм. Мөн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг иргэнд олгохоор шийдвэрлэсэн бол нэг компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхийн зэрэгцээ Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталллаа.  

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын зөвлөмж, шаардлагыг хангах, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх, салбарын нэгдсэн, үр дүнтэй зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжийг бий болгох зорилгоор хуралдаанаар мөн “Тохиромжтой этгээдийг тодорхойлох журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Тодруулбал, мэдээлэх үүрэгтэй этгээдийн комплаенсын ажилтан, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд тавигдах тохиромжтой этгээдийн шалгуурыг тодорхойлох, төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагад тавигдаж буй мэдлэг боловсролын шалгуурыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын баталсан "Мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индекс"-тэй уялдуулан тогтоох зэргээр салбарын нөхцөл байдал, чиг хандлагад нийцсэн нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment