8o
Улаанбаатар хот
mobile menu

УЛС, АЙМГИЙН АЛДАР ЦОЛТОЙ 256 БӨХИЙН БАРИЛДААН БОЛНО

2023-04-21 10:10:00

Дөрөвдүгээр сарын 22-нд 12:00 цагаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

Тус барилдааны түрүү бөх 5.000.000 төгрөг, үзүүр бөх 3.000.000  төграг,  их шөвгийн бөхчүүд тус бүр 1.500.000 төгрөгийн бай гардах юм.

Мөн уран мэхийг уралдуулан барилдаж, олон түмнээ цэнгүүлэн барилдсан аваргуудад хүндэтгэл үзүүлж, уран барилдааны болон тусгай байрын шагнал гурван бөхөд олгоно. 

Нийт шагналын сан 35.000.000 төгрөг.

Тасалбарыг Монгол бөхийн өргөөний кассаар худалдаалж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл