Жүжигчин О.Дөлгөөн АНУ, Англи, Казакстан, Узбекстан, Австрали зэрэг орнуудын хамтран бүтээж буй "Доголон төмөр хаан" буюу "Tamerlane" кинонд тоглохоор болсон байна. Кино зураг авалт хэдийнэ эхэлсэн бөгөөд тэрээр монгол гүнжийн дүр бүтээж буй аж.
Түүний хувьд дэлгэцийн “Маш нууц”, “Single ladies”, “Амьдралд тавтай морил”, “Хайрын эрэлд”, “Тэнгэрээс буусан од” зэрэг дэлгэцийн цөөнгүй бүтээлд тоглосноос гадна тайзнаа “Ромео Жульетта” жүжгийн Жульеттад, “Гамлет”-ын Офелиад, “Тамгагүй төр”-ийн Гүргэл хатны дүрийг амилуулсан.