Дэлхийн банкнаас “Монгол Улсын эдийн засгийн тойм” тайланг танилцууллаа.
Дэлхийн банкны Ахлах эдийн засагч Хосе Луис Диаз Санчестэй" Монгол Улс цар тахлын эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас аажмаар сэргээд байна. Гэвч энэ нь бүрэн гүйцэт сэргэлт биш гэж бид харж байгаа. Тухайлбал цар тахал тохиогүй бол Монгол Улсын эдийн засгийн төсөөлөл нэлээдгүй өндөр байх байсан гэдгийг тайланд дурдаад байгаа юм. Эдийн засгийн өсөлт 2023 онд 5.2 хувьд хүрч эрчимжих төлөвтэй байгаа гэдгийг Дэлхийн банкнаас үзэж байна. Учир нь уул уурхайн салбар эрчимтэй өсөх болон үйлчилгээний салбар цар тахлын дараа үргэлжлэн сэргэх зэрэг хүчин зүйлс үүнд нөлөөлнө. Түүнчлэн 2022 онд инфляц өндөр байсан. Харин 2023 онд 9.5 хувьтай байна гэсэн урьдчилсан тооцооллыг хийсэн. Учир нь нийлүүлэлтийн хязгаарлалтууд суларч, гадаад хүчин зүйлийн дарамт буурах төлөвтэй байна. Мөн дотоод эрэлт хурдацтай сэргэж байгаа. Харин төлбөрийн тэнцлийн дарамт их хэвээр байна. Ийнхүү импорт тогтвортой өсөж, гадаад бондын эргэн төлөлтүүд хийгдэх юм. Түүнчлэн тайланд дурдсанаар Монгол Улсын төсвийн зардал өндөр хэвээр байна. Иймд нийгмийн халамжийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Мөн төсвийн зардлыг тодорхой ач холбогдлын эрэмбээр тодорхой болгох хэрэгтэй. Улмаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх нэн шаардлагатай. Түүнчлэн төсөл хөтөлбөрийг ач холбогдлоор нь эрэмбэлэх нь зүйтэй. Тухайлбал олон төсөл хөтөлбөрийг нэгэн зэрэг хэрэгжүүлэх нь төсөвт дарамт учруулах сөрөг нөлөөтэй" гэлээ.