8o
Улаанбаатар хот
mobile menu

“ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНЫ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАХ УР ЧАДВАР”-ЫН СУРГАЛТ БОЛЛОО

2023-04-05 13:10:00


Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захиргаа, Ёс зүйн салбар хорооноос “Эмч, эмнэлгийн ажилтны үйлчлүүлэгчтэй харилцах ур чадвар” цуврал сургалтыг зохион байгуулж байгаа билээ.  



Энэ хүрээнд ГССҮТ-ийн сувилагч нарыг чадавхижуулах, харилцаа хандлага, ур чадварыг сайжруулах зорилгоор “Эмч, эмнэлгийн ажилтны үйлчлүүлэгчтэй харилцах ур чадвар”-ын сургалтыг зохион байгууллаа.



Тус сургалтанд сургагч багш, Хүний их эмч, эрх зүйч Б.Одгэрэл “Байгууллагын соёл”, “Харилцаа хандлага”, “Өргөдөл гомдлыг шийдвэрлэх арга барил” сэдвээр баримт нотолгоонд суурилсан сонирхолтой мэдээлэл, олон талын судалгааг хүргэсэн байна.



Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтний үйлчлүүлэгчтэй харилцах харилцаа, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх оновчтой арга зам, өргөдөл гомдлыг бууруулах зарим үйл ажиллагааны талаар мэдлэг, ур чадварыг дээшлүүлсэн чухал ач холбогдолтой сургалт боллоо.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment