8o
Улаанбаатар хот
mobile menu

“ЭНЭ ЖИЛДЭЭ-ЭРҮҮЛ ЖИНДЭЭ” АЯНД НЭГДЭЖ, СПОРТЫН ГУРВАН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-04-04 14:32:00

Иргэд олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж буй “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аянд Гэмтэл согог судлалын үндэсний төв нэгдэж байна.



Энэ дагуу нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын дунд идэвхтэй дасгал хөдөлгөөнийг эрчимжүүлж, эрүүл мэндийг дэмжин ГССҮТ-ийн Эм зүйн албанаас спортын гурван төрөлт тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.



Тэмцээний хүрээнд АХА асуулт хариултын уралдаанаар мэдлэг оюунаа сорьсон эмч, мэргэжилтнүүд маань спортын гурван төрөлд авъяас чадвар, авхаалж самбаагаа дайчлан  өрсөлдөж, шилдэг багуудаа шалгаруулсан байна. Үүнд:
ДАРТС:

  • 1-р байр - Түлэгдлийн эмнэлэг, Аж ахуй хангамж үйлчилгээний алба
  • 2-р байр – Хавсарсан гэмлтийн тасаг, Халдварын сэргийлэлт хяналтын алба
  • 3-р байр - Дүрс оношлогооны тасаг, Гавал тархины гэмтлийн тасаг

САГСАН БӨМБӨГ /ЭМ/:

  • 1-р байр – Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасаг, Статистик тандалт судалгааны алба
  • 2-р байр – Эм зүйн алба, Мэс заслын нэгдсэн тасаг, Мэдээлэл технологийн алба, Сувилахуйн мэргэжлийн алба
  • 3-р байр – Хавсарсан гэмтлийн тасаг, Халдварын сэргийлэлт хяналтын алба, Нэгдсэн лабораторийн тасаг

САГСАН БӨМБӨГ /ЭР/:

  • 1-р байр – Эм зүйн алба, Мэс заслын нэгдсэн тасаг, Мэдээлэл технологийн алба, Сувилахуйн мэргэжлийн алба
  • 2-р байр – Дүрс оношлогооны тасаг, Гавал тархины гэмтлийн тасаг
  • 3-р байр – Сэргээн засах эмчилгээний тасаг, Амбулаторийн тасаг

ГАР БӨМБӨГ:

  • 1-р байр – Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасаг, Статистик тандалт судалгааны алба
  • 2-р байр – Эм зүйн алба, Мэс заслын нэгдсэн тасаг, Мэдээлэл технологийн алба, Сувилахуйн мэргэжлийн алба
  • 3-р байр – Хавсарсан гэмтлийн тасаг, Халдварын сэргийлэлт хяналтын алба, Нэгдсэн лабораторийн тасаг


АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment