8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Нямтайшир: Нүүрсээ гүн боловсруулж хий зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох хэрэгтэй

2023-04-03 15:37:00

рөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүр өглөөний уулзалт хийж байна. Өнөөдөр "2023 оны сорилтуудыг даван туулах нь" сэдвийн хүрээнд өглөөний ээлжит уулзалтаа уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрхлэгчидтэй хийлээ.

Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын боомтын болон аж үйлдвэржилтийн төслүүдийг эрчимжүүлэх, эдийн засгаа тэлэх, уул уурхайн олборлолтоос боловсруулалтад шилжиж, аж үйлдвэржилтийг хөгжүүлэх зэрэг суурь бодлогыг уул уурхай, ашигт малтмалын салбарт оновчтой болгох, үүнд төр, хувийн хэвшлийн үүрэг, оролцоо ямар байх талаар ажил хэрэгч санал, шийдэл гаргах нь өнөөдрийн уулзалтын гол зорилго юм байна.

"2023 оны сорилтуудыг даван туулах нь" сэдэвт өглөөний уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн зэрэг Засгийн газрын гишүүдээс гадна төрийн өмчит "Эрдэнэс Монгол", "Эрдэнэт"-ийн удирдлагууд, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн зөвлөлийн дарга Г.Батцэнгэл, "МАК" ХХК-ийн захирал Б.Нямтайшир, "Макс" группийн захирал Б.Ганбаатар, "Саус гоби сэндс" ХХК-ийн захирал А.Далангурван зэрэг уул уурхайн салбарын хувийн хэвшлийн төлөөллүүд оролцов.

Энэ үеэр "МАК" ХХК-ийн захирал Б.Нямтайшир "Аж үйлдвэржилтийн бодлогын асуудлаар Ерөнхий сайд санал дэвшүүлж байна. Энэ салбар бол үнэхээр орхигдож явсан, үнэн. Одоо Үндэсний хороо байгуулагдаад Ж.Ганбаатар сайд ахалж ажиллахаар болсон байна. Бид үүнд маш идэвхтэй оролцох болно. Аж үйлдвэрийн салбар гэхээр зэс, алт цэвэршүүлэх үйлдвэр, цахилгаан станц биш дэлхийн чиг хандлага шинэ эх үүсвэр, шинэ түлшний асуудал руу явж байгаа. Бидэнд юу байна вэ. Байгалийн хий бол хангалттай байхгүй. Бидэнд хамгийн их байгаа зүйл бол нүүрс. Тиймээс нүүрсийг гүн боловсруулах замаар дотоодын хэрэгцээнийхээ хий, бусад төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. Үүнд Үндэсний хороо анхаарлаа хандуулах болов уу гэж бодож байна" гэлээ.

​​​​​​

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment