8o
Улаанбаатар хот
mobile menu

БГД-ийн 20 дугаар сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгч Ц. Баярбаатар гэгч дахин асуудалд холбогджээ

2023-03-31 16:05:00

Албан үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын байрандаа ёс зүйгүй үйлдэл гаргаж сахилгын шийтгэл хүртэж байсан Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори 20 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярбаатар гэгч дахин асуудал үүсгэж эхэлжээ. Тодруулбал, тэрбээр сургуулийн алба хаагчидтай зүй бусаар харьцаж, мөн сургуулийн төсөв санхүүжилтийг хувьдаа завшсан байж болзошгүй зэрэг асуудлаараа багш нараасаа гомдол сонсох болсныг эх сурвалж мэдээллээ.

Өнгөрсөн онд албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Төрийн албаны хууль тогтоомжийг баримтлан ажиллах, ёсзүйтэй байх талаар БСШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас “банга” хүртээд байсан түүнийг энэ удаад ямар асуудлууд дагуулсныг бид нэхэн сурвалжиллаа.

Нэгдүгээрт, хоёр жил гаруйн хугацаанд сургуулийн спорт заалыг хувь хүн болон албан байгууллагуудад түрээслэн орлого олж байсан. Гэрээгүй, орлогыг бэлнээр авч, зарцуулалтын зарлагын падан үйлдээгүй, хувь хүний дансанд орлогыг төвлөрүүлж захиран зарцуулж байсан г.м.

Хоёрдугаарт, Усан бассейнтай холбоотой зөрчлүүд. Төлбөртэй үйлчилгээ үзүүлсэн орлогыг сургуулийн нэмэлт орлогын дансаар биш усан бассейн спорт цогцолборын зохион байгуулагч хувь хүний дансаар хураан авч, дур мэдэн захиран зарцуулсан. Нэг ёсондоо ямарч санхүүгийн баримт байхгүй гэсэн үг.

Гуравдугаарт, автомашины зогсоол. Сургуулийн мэдлийн автомашины зогсоолыг түрээслүүлдэг. Төрийн өмчийг хувь хүнтэй тохиролцож хувьдаа орлого олох хэрэгсэл болгож ашигладаг гэхчлэн олон асуудлуудыг энд онцолж байна. Гэхдээ энд дурьдагсан мэдээлэл бол зөвхөн өнгөц төдий зүйл. Цааш ухвал олон зөрчлүүд ар араасаа хөврөх аж.

Адаглаад шинээр орон тоо бий болгож өөрийн найз нөхдөө авч ажиллуулдаг нь Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль, дүрэм тушаалыг зөрчиж байгаа нэг хэлбэр юм.

Сургуулийн багш, ажилчдын зарим төлөөлөл энэ мэт ёсзүйгүй, хууль зөрчсөн үйлдлүүдийг удаа дараа эсэргүүцэж, салбар яаманд хандаж байгаа ч дорвитой шийдэлд хүрэхгүй өнөөг хүрчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. UROLOGIST
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023/04/01 197.211.52.71
  • Recent
  • Most Read
  • Most Comment