8o
Улаанбаатар хот
mobile menu

Ипотекийн зээлийг энэ онд зөвхөн эргэн төлөлтөөр нь санхүүжүүлж байна

2023-03-31 12:12:00

Ковидын хуулийн дагуу Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтэд сүүлийн хоёр жилийн хугацаанд оролцсон. Энэ хүрээнд 2021 онд нэг их наяд, 2022 онд 700 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлжээ. Харин Ковидын хуулийн үйлчлэл өнгөрсөн онд зогссоноор Монголбанк ипотекийн зээлийг санхүүжүүлэхээ больжээ. Ингэснээр энэ онд ипотекийн зээл зөвхөн эргэн төлөлтөөрөө санхүүжиж байгаа юм байна. Жилд 400 орчим тэрбум төгрөгийн эрэн төлөлт төвлөрдөг ажээ. 

Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан Засийн газар хүлээлгэж өгөхөөр Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яамтай хамтран ажиллаж байна гэдгийг тус банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван хэллээ.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment