Соёл урлагийн шилдэг уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод” 14 дэх удаагийн наадам өчигдөр /202.03.27/ Дуурь, бүжгийн эрдмийн театрт болж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ наадмаар соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээл болон 12 төрлөөр шилдэг уран бүтээлчдийг шалгаруулав.
Энэ жил 14 дэх жилдээ зохион байгуулж буй “Мөнгөн мод-2022” наадмын шилдэг уран бүтээлчийн төрөлд 82 уран бүтээлч, шилдэг уран бүтээлийн төрөлд 95 уран бүтээл, нийт 177 уран бүтээлч өнгөрсөн онд бүтээн туурвиж, олон нийтийн хүртээл болгосон бүтээлээрээ өрсөлджээ. Ингээд шилдэг уран бүтээлчдийг танилцуулъя.
- Шилдэг кино урлагийн бүтээл – “Трио” уран сайхны кино
- Шилдэг тайзны урлагийн бүтээл – “Тамгагүй төр” физикл драм
- Шилдэг цахим бүтээл – GUYUK метаверс
- Шилдэг архитектурын бүтээл – Чингис хаан музейн архитектур
- Шилдэг дизайны бүтээл – “Хүрээ лоунж” интерьер дизайн
- Шилдэг хувцас загварын бүтээл – “Devil” коллекц
- Шилдэг дүрслэх урлагийн бүтээл – “Их эзэн Чингис хаан” реалист уран зураг
- Шилдэг зар сурталчилгаа – “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ”
- Шилдэг дуу хөгжмийн бүтээл – “Монгол аялгуу” хос пянз
- Шилдэг нийтлэл, нэвтрүүлэг – “Нүүдэлчин Зөн” арт медиа төслийн “Ухамсар” бүтээл
- Шилдэг ном хэвлэл – Нүүдэлчдийн агсарга бүс
- Соёлын өвийг сурталчилсан шилдэг бүтээл – Чингис хаан музейн үзэсгэлэн, үзүүлэг дэглэлт
- Шилдэг найруулагч – Энхбатын Ёндоншарав
- Шилдэг жүжигчин – Ойдовжамцын Энхтуул
- Шилдэг продюсер – Мягмарын Есөнмөнх
- Шилдэг удирдаач – Дэлгэрсайханы Түвшинсайхан
- Шилдэг зураач – Энхболдын Эрдэнэболд
- Шилдэг бүжиг дэглээч – Ёндоны Дамчаабадгар
- Шилдэг зохиолч – Цолмонжаргалын Бат-Оргил
- Шилдэг хөгжмийн зохиолч – Хишигтогтохын Алтангэрэл
- Шилдэг дуучин – Түмэндэмбэрэлийн Баатархүү
- Шилдэг бүжигчин – Өлзийжаргалын Мөнхжин
- Шилдэг хөгжимчин – Энхтөрийн Цэндсүрэн
- Шилдэг судлаач – Бат-Өлзийн Баатархүү