
Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа /2023-03-22/ явагдаж, “Энержи Ресурс” ХХК-ийн экспортод гаргах 5 багц буюу нийт 32,000 тонн баяжуулсан коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа. Энэхүү арилжаанд 4 компани оролцсон бөгөөд дуудах үнэ 1250 юанаас 13.6 хувь өсөж 1420 юань хүрлээ.
Дараагийн дуудлага арилжаа 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 11:00 цагаас зохион байгуулагдах бөгөөд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн экспортод гаргах 96,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг арилжина.
Арилжааны хуваарийг энд дарж үзнэ үү.
| Арилжигдсан нүүрсний мэдээлэл | |
| Цахим арилжаа зохион байгуулагдсан огноо | 2023.03.22 |
| Цахим арилжаанд оролцсон худалдан авах санал гаргагчдын тоо | 4 |
| Нүүрс худалдагч этгээдийн нэр | “Энержи Ресурс” ХХК |
| Нүүрс худалдагч этгээдийн албан ёсны хаяг | 16 давхар, Сэнтрал Тауэр, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, 14200, Монгол улс |
| Захиалгын бүртгэлийн дугаар | ER-23004 |
| Дуудах доод үнэ, валютын төрөл | 1250 юань /тонн |
| Хэлцэл хийгдсэн үнэ | 1420 юань /тонн |
| Гэрээний нийт үнийн дүн | 45,440,000 юань |
| Хэлцлийн дугаар | 2023.03.22-01 |
| Үнийн өсөлтийн хувь | 13.60% |
| Арилжсан нүүрсний багцын тоо хэмжээ /тонн/ | 5 багц буюу 32000 тонн |
| Арилжсан нүүрсний төрөл, ангилал | Баяжуулсан коксжих нүүрс |
| Арилжсан нүүрсний чанарын үзүүлэлт | Үнслэг (хуурай,%) ≤ 11% |
| Дэгдэмхий бодис (үнсгүй хуурай,%) ≤ 28% | |
| Хүхэр (хуурай, %) ≤ 0.85% | |
| Нийт чийглэг (хүлээн авах үеийн төлөв,%) ≤ 9% | |
| G индекс ≥ 75 | |
| Худалдан авагчийн оршин байгаа улс | БНХАУ |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



